Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг 2021 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан “КОВИД-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний алба хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдан гэрээ байгуулсан иргэдийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин хойшлуулж байна.
Уг шийдвэрийн дагуу бид халдварт өвчний тархалтаас сэргийлэх үүднээс иргэдийн хүсэлтийг доорх линк болон зөвхөн мессежээр хүлээн авна.
Форум: https://forms.gle/MaimUh4rjnPMoz49
Утас: 8611-6953 /зөвхөн мессежээр хүлээн авна/
Төрийн албан хаагчдын хүсэлтийг 2021 оны 07-р сарын 22-ны 00:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд дараах мэдээллийг бөглөнө. Үүнд:
- Овог, нэр
- Регистрийн дугаар
- Утасны дугаар
- Е-майл хаяг
Төлбөр хойшлуулахад анхаарах зүйлс:
- Хүсэлт гаргах өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй байх ;
- Өмнө төлбөр хойшлуулах хүсэлт гаргаж байсан бол хүсэлтээ дахин
ирүүлэх;
- Зөвхөн үндсэн зээлдэгч хүсэлт гаргах;
- Овог нэр, регистрийн дугаараа криллээр алдаагүй бичих;
Бид таны хүсэлтийг хүлээн авч эргэн мэдээлэх болно.
2021 оны 07 сарын 09