СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иргэдийн анхааралд:

       Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь одоогоор зөвхөн “КОВИД-19” цар тахлын үед онцгой үүрэг хүлээн ажилласан төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс өөр ямар нэгэн шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй байна.

     “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн зарласан төсөл, хөтөлбөрүүд дээр /Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Төрийн орон сууц”, “Буянт-Ухаа-2” хороололд 2-3 өрөө орон сууцанд түрээслээд өмчлөх хөтөлбөрт бүртгэл, дараалалгүй оруулж өгнө/ хэмээн иргэдийг хуурч, нотариатаар зээлийн гэрээ хийж итгэл төрүүлэх замаар, баримт бичиг хуурамчаар үйлдэн ард иргэдийг залилан их хэмжээний эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулсан залилангийн хэрэг гарч байгаа тул иргэд та бүхэн үнэн бодит мэдээлэлд тулгуурлан, мэдээллийн эх сурвалжийг сайтар нягталж байхыг анхааруулж байна.


            Зарлагдаж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаарх үнэн зөв мэдээллийг
• https://nosk.ub.gov.mn/
• https://www.facebook.com/Noskhevlel
• 7000-6953 дугаараас лавлан асуух эсвэл өөрийн биеэр ирж мэдээлэл авах боломжтой. Бид шинээр төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлэх бүрт цаг тухайд нь мэдэгдэх болно.

 

 

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ /2021 оны 7 сарын 22-ны өдрийн 23:59 цагийн байдлаар/