Нийслэлийн Орон сууцны корпорациас Морингийн давааны шинэ суурьшлын бүсэд орлогод нийцсэн түрээсийн олон төрөлт орон сууцны хороолол төлөвлөж байгаатай холбоотойгоор дэд бүтцийн ажил төлөвлөлтийн дагуу хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар усан сангийн ажил, усан хангамж, ариутгах татуургын ажил, бохирын шугамын өргөх насосны байгууламжийн ажил, гадна цахилгаан, холбооны шугамын ажлууд 50 хувиас дээш гүйцэтгэлтэй явж байгаагаас гадна дулааны станцын ажил мөн хийгдэж байна.
Гүйцэтгэгчээр “Мон-Илч” ХХК, “Набсан” ХХК, “Санжат” ХХК, “Рино инженеринг консалтинг, ХХК, “ЧММ” ХХК, “Интернешнл повер” ХХК компаниуд ажиллаж байна.