Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, мод тарьж, ойжуулах ажлын хүрээнд Налайх дүүргийн 2 дугаар хороо, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн орон сууцны корпорацийн хамт олон мод тарьж, нийслэл хотынхоо ногоон байгууламжид өнгө нэмлээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор санаачлан өрнүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь цөлжилтийг бууруулах, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Уг хөдөлгөөнд Нийслэлийн орон сууцны корпорацийн хамт олон идэвхтэй оролцож байгаль орчноо хайрлан хамгаалах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.