СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХАНЫН МАТЕРИАЛ ОРЧИМ 126 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХАНЫН МАТЕРИАЛ ОРЧИМ 126 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 126 айлын түрээсийн орон сууцны төслийг 2021 оны 3 дугаар сард эхэлсэн бөгөөд тус  дүүргийн нутаг дэвсгэрт 1100 айлын түрээсийн орон сууцны инженерийн  шугам сүлжээ дэд бүтэцийн ажлыг 2018 оноос эхлүүлэн хийж гүйцэтгээд байгаа билээ.

Энэ удаа 9 давхар, 2 блок нийт 126 айлын түр суурьшуулах орон сууцны зориулалттай бүтээн байгуулалтын ажил юм. Энэхүү барилгад төслийн хүрээнд газраа чөлөөлсөн иргэдийг тодорхой хугацаанд байраар хангаж төслийн явцыг эрчимжүүлэх  зорилготой юм. 

“Ковид-19” цар тахлын хөл хорио хэсэгчилсэн байдалтай байгаа хэдий ч барилга угсралтын ажил товлосон хугацаандаа гүйцэтгэл нь графикийн дагуу суурийн цутгалтын ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн барилгын явцтай танилцахаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон Сонгинохайрхан дүүргийн Засаг Дарга Н.Алтаншагай нар газар дээр нь очиж ажиллаа. 2 блок бүхий 9 давхар 126 айлын орон сууцыг 2022 оны оны 4 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА!