СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХАНЫН МАТЕРИАЛ ОРЧИМ 126 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 126 айлын түрээсийн орон сууцны төслийг 2021 оны 3 дугаар сард эхэлсэн бөгөөд тус дүүргийн нутаг дэвсгэрт 1100 айлын түрээсийн орон сууцны инженерийн шугам сүлжээ дэд бүтэцийн ажлыг 2018 оноос эхлүүлэн хийж гүйцэтгээд байгаа билээ.
Энэ удаа 9 давхар, 2 блок нийт 126 айлын түр суурьшуулах орон сууцны зориулалттай бүтээн байгуулалтын ажил юм. Энэхүү барилгад төслийн хүрээнд газраа чөлөөлсөн иргэдийг тодорхой хугацаанд байраар хангаж төслийн явцыг эрчимжүүлэх зорилготой юм.
“Ковид-19” цар тахлын хөл хорио хэсэгчилсэн байдалтай байгаа хэдий ч барилга угсралтын ажил товлосон хугацаандаа гүйцэтгэл нь графикийн дагуу суурийн цутгалтын ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн барилгын явцтай танилцахаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон Сонгинохайрхан дүүргийн Засаг Дарга Н.Алтаншагай нар газар дээр нь очиж ажиллаа. 2 блок бүхий 9 давхар 126 айлын орон сууцыг 2022 оны оны 4 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.