АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

 ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ         /ХУД 10-Р ХОРОО, 34 35-Р ХОРОО/

Төслийн явц:

Нийслэлийн засаг даргын А/1014 тоот захирамжаар 2022 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн орон сууцны корпорцид шилжүүлсэн. Улмаар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, Нийслэлийн засаг даргын А/159 тоот захирамжийн дагуу барилгын ажил эхлүүлсэн.

Ажлын явц:

34, 35-р байруудыг нурааж суурь цуцгалтын ажил хийгдэж байна. 

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ         /СБД 10-Р ХОРОО, 1 2 3 4 6 9 10-Р БАЙР/

Төслийн явц:

Нийслэлийн засаг даргын А/498 тоот захирамжаар 2022 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн орон сууцны корпорацид шилжүүлсэн. Улмаар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, Нийслэлийн засаг даргын А/535 тоот захирамжийн дагуу барилгын ажлыг эхлүүлсэн.

Ажлын явц:

3-р байрыг буулгах ажил хийгдэж байна.

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ         /СХД 19-Р ХОРОО 3-20 БАЙР/

Төслийн явц:

Нийслэлийн засаг даргын А/498 тоот захирамжаар 2022 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн орон сууцны корпорацид шилжүүлсэн. Улмаар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, Нийслэлийн засаг даргын А/536 тоот захирамжийн дагуу оршин суугчидтай 2 болон 3 талт гэрээг байгуулах ажлыг гүйцэтгэж байна.

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ          /СХД 31-Р ХОРОО/

Төслийн явц:

Төвийн /төвлөрсөн/ инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй, төвлөрсөн шугам сүлжээнээс хол зайд, алсагдмал газарт эрчим хүчний хэмнэлттэй, инженерийн бүрэн хангамжтай, ахуйн бага зардалаар, тав тухтай амьдрах орчин нөхцөл боломжийг иргэдэд олгох тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах зорилготой 8 айлын эрчим хүчний хэмнэлтэй орон сууцны төслийг хэрэгжүүлж байна.