Танилцуулга  

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах 
орчин нөхцлийг бүрдүүлсэн түрээсийн болон орлогод нийцсэн орон сууцаар хангахад оршино.

Бидэнтэй холбогдох

"НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ" ХК нь 2015 оны 8 сард байгуулагдсан.      

Эрхэм зорилго: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах  орчин нөхцлийг бүрдүүлсэн түрээсийн болон орлогод нийцсэн орон сууцаар хангахад оршино. 

Үнэт зүйлс:

  • Хууль ёсыг дээдлэх
  • Хариуцлагатай, ил тод нээлттэй байдал  
  • Хамтын ажиллагаа
  • Мэргэжлийн бүтээлч хандлага

Үндсэн чиг үүрэг:

  • Нийслэлийн хэмжээнд орон сууцыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон сууцны талаар баримтлах бодлого, төлөвлөгөө боловсруулахад санал, төсөл боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэх;
  • Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагааг зохион байгуулах.
  • Иргэдийн орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, санхүүгийн хэрэгслийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах чиглэлээр банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, санхүүжилтийн эх үүсвэр татах ажлыг олон талт арга хэлбэрээр зохион байгуулах замаар хөрөнгийн тогтвортой сан бүрдүүлж, санхүүжилтийг шийдвэрлэх, баталгаа гаргах, хууль тогтоомжид нийцүүлэн компанийн бонд, түрээсийн болон зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах.
  • Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, түүний эзэмшил, ашиглалт /түрээслүүлэх, иргэдэд эзэмшүүлэх, түрээсийн орлого төвлөрүүлэх/, түрээсийн менежментийг хариуцан хэрэгжүүлэх;
  • Нийслэлд орон сууцны барилга барих, шинэ суурьшлын бүс байгуулах зорилгоор олгосон газрыг өөрийн нэр дээр эзэмших, ашиглах, түүнд үндэслэн хөрөнгө оруулалт, санхүүжилт татах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Нийслэлийн харьяа төрийн байгууллагуудын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлж буй орон сууцны төсөл хөтөлбөрийг зохион байгуулах, санхүүжүүлэх;
  • Газар, дэд бүтэц, орон сууцны зах зээл, өрхийн орлого, орон сууцны талаарх иж бүрэн судалгааг тогтмол явуулах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх;
  • Иргэд, олон нийтэд компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, орон сууцны талаарх нэгдсэн мэдээллийг хүргэх, сурталчлах, иргэдийг чадавхжуулах, сургах ажлыг зохион байгуулах;
  • Олон нийтийн байгууллагуудыг хөгжүүлэх, дэмжих, бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Оршин суугчдын санаачилсан газар дахин зохион байгуулах, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг дэмжих;
  • Нийслэлээс орон сууцны санхүүжилтийн тогтвортой механизмыг бий болгох талаар санал боловсруулах, орон сууцны хөнгөлөлттэй зээл, хөнгөлөлт, татаас, тусламж, урамшуулал олгох нөхцөлийг тодорхойлох, хэрэгжилтийг хангах;
  • Орон сууцны төлөвлөлт, барилгажилтад байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологи, материалыг нэвтрүүлэх, барилгын салбарын дэвшилтэт    технологийн мэдээлэлд үндэслэн барилгын өртгийг хямдруулж, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх бодлого баримтлан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, хувийн хэвшлийг дэмжин хамтран ажиллах;
  • Засгийн газар, Нийслэлээс хэрэгжүүлэх ипотекийн зээлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх

Гадаад хамтын ажиллагаа

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх 
зорилгоор гадаадын улс орнуудтай хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Бидэнтэй холбогдох

2018

ХБНГУ-ийн GIZ Хотын Нэксус төсөлтэй хамтран Иргэдийн оролцоотой газар шинэчлэн байгуулах “Цайз газрын эздийн эко төсөл”;

Иргэдийн оролцоотой ногоон амины орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК8 “Эрэл” ХХК, “Ариг” банк, “Цайз газрын эздийн Эко хотхон Хоршоо” ТББ,  “GIZ”-ийн Хотын Нэксус төсөл хамтран “Цайз газрын эздийн эко хотхон” байгуулах 5 талт хамтран ажиллах санамж бичгийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан.

Тус санамж бичгийн хүрээнд эхний ээлжийн 20 айлын орон сууцны загвар төслийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
2018

БНСУ-ын Сөүлийн орон сууц, олон нийтийн корпорацитай хамтран Түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, орон сууцны зах зээлийн судалгаа, харилцан 2 байгууллагын ажилчдын чадавхийг бэхжүүлэх хамтын ажиллагаа

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, БНСУ-ын Сөүлийн орон сууц, олон нийтийн корпорацитай 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Сөүлийн  орон сууц, олон нийтийн корпорацийн судалгааны баг Улаанбаатар хотод ирж ажилласан бөгөөд хамтарсан ажлын хэсэг нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын хямд өртөгтэй орон сууцны судалгаа, түрээсийн орон сууцны олон төрлийг хөгжүүлэх санхүүжилтийн механизмыг боловсруулах, Улаанбаатар хотод түрээсийн орон сууц барих эрх зүйн болон институцийн тогтолцоог боловсронгуй болгох, орон сууцны мэдээллийн санг боловсронгуй болгох, талуудын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

2018

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд  БНСУ-д хийгдсэн албан айлчлалын хүрээнд тус улсын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Түрээсийн орон сууцны төсөл хөтөлбөр;

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад зориулан БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 500.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор урьдчилан тохиролцсон. Тус тохиролцоонд орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд урт хугацаанд хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр тусгасаны дагуу Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо, Баянголын аманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 2000 айлын “Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх” төслийг тус зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийн хураангуй жагсаалтанд багтаан дэмжсэн болно. Одоогоор уг төслийн ТЭЗҮ-ийг БНСУ-ын стандарт шаардлагад нийцүүлэн дахин боловсруулахаар тус улсад зөвлөх сонгон шалгаруулалт явагдаж байна.




Бид 2023-2024 оныг

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЖИЛ

болгон зарлаж байна


ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ

  • Шинэ суурьшлын бүсэд носк-ийн эзэмшлийн газарт төсөл хэрэгжүүлэх
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны төсөл
  • Хувийн хэвшлийн газарт хөрөнгө оруулах замаар орон сууцны төсөл хэрэгжүүлэх
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанын хүрээнд хамтрах

ШИНЭЛЭГ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ, САНААЧЛАГЫГ ХӨГЖҮҮЛЭХ

  • Хамтарсан компани байгуулах замаар орон сууцны шинэлэг технологи, материал, зэрэг инновацлаг санаачлагыг хөгжлүүлэн дэмжих, цаашид бие даан үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлнэ.

ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ

  • Төр, хувийн хэвшлийн орон сууцны төслийн захиалагчийн хяналт хийнэ
  • Хувийн хэвшлийн орон сууцны төслийн борлуулалт дэмжинэ
  • Орон сууцны төслийн ашиглалт хариуцаж, төлбөр тооцоо цуглуулна

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах
  • Хамтарсан компанинд биет болон биет бус хөрөнгө оруулалт
  • Хөрөнгө оруулалтын сан бий болгох
“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал

Маньбазарын ГОВЬСАЙХАН




“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ”

НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ

болохоор зорьж байна

  • Газрын менежментийг хөгжүүлэх 
  • Дэд бүтцийн менежментийг сайжруулах 
  • Олон талт түрээсийн орон сууцны зах зээлийг хөгжүүлэх 
  • Ногоон орон сууцны дэвшилтэт техник, технологи, стандартыг нутагшуулах, хөгжүүлэх 
  • Орон сууцны нэгдсэн сан үүсгэж, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх