СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 3-20 ДУГААР БАЙРНЫ ИРГЭДТЭЙ САНАЛ СОЛИЛЦОЖ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


    1964 онд баригдсан уг барилга нь Хот байгуулалт хөгжлийн газрын Барилга чанар, аюулгүй байдлын хэлтсийн тооцоо, үнэлгээ болон улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож 2017 оноос ашиглахыг хориглосон.

    Одоо байгаа ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга нь 1 давхар тэнхлэгээрээ 48*12м хэмжээтэй 14 айлын орон сууцны барилга юм.

Дээрх хурлаар хэлэлцэх асуудал:

  • Иргэд оршин суугчдад НОСК-ийг танилцуулах
  • Хэрэгжүүлж буй төслүүдээ товч танилцуулах
  • Оршин суугчдын дэмжлэг буюу иргэд, хорооны оролцоог хангах идэвхжүүлэх
  • Сонгон шалгаруулалт зарлахад тулгамдаж буй асуудлаар хэлэлцлээ
Улаанбаатар дахь шинэ орон сууцны 1мкв-н дундаж үнэ