“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр явуулж байгаа юм.
Бүртгэлийн цонх 07 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагт нээгдсэн бөгөөд бүртгэл хэвийн үргэлжилж байна.
08 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийт 29,538 иргэн өөрийн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна. Бүртгэл 08 дугаар сарын 04-ний өдрийн шөнө 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.