“Цайз эко хотхон” төслийн эхний ээлжийн 20 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ

Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд “Цайз эко хотхон” байгуулах 5 талт хамтран ажиллах санамж бичгийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан.

Уг санамж бичигт:

  • “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар
  • GIZ-ийн бүс нутгийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захирал Рут Эрлбек
  • “Эрэл ХХК-“ ийн гүйцэтгэх захирал Э.Жаргалан
  • “Ариг банк”-ны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү
  • Цайз газрын эздийн Эко хотхон хоршоо-ны тэргүүн Ш.Буянжаргал нар гарын үсэг зурсан юм. 

Уг санамж бичгийн хүрээнд өнгөрсөн хугацаанд урьдчилсан суурь судалгаа, Техник, эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/ болон хөрөнгө оруулалтын тооцооллын ажлууд хийгдлээ. Мөн эхний ээлжийн 20 айлын амины орон сууцны загвар төслийг хэрэгжүүлэх газар эзэмшигч 5 иргэдтэй 3 талт гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг эхлүүллээ.

 

Ханын материалын түрээсийн орон сууцны төслийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа