ХААН Банкны боловсролын салбарт хийж буй бодитой хөрөнгө оруулалт үргэлжилсээр байна

Хариултыг тун энгийнээр тайлбарлахад, хамгийн наад зах нь боловсролтой хүн амьдралдаа бусдаас илүү зөв шийдвэр гаргаж чаддаг. Өөртөө итгэлтэй, ухаалаг, шинийг санаачлагч, баялгийг бүтээгч, хөгжлийг түүчээлэгч гэхчилэн олон давуу тал, тодотголыг нэмж болно. Тэгвэл дэлхий нийтээрээ тогтвортой амьдралыг цогцлоохыг эрмэлзэх болсон энэ цаг үед боловсрол мэдлэг хамгийн гол хөшүүрэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тийм ч учраас Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2015 онд “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-ыг тунхагласны 4-р зорилт нь “бүх нийтээрээ чанартай боловсрол эзэмших” хэмээн онцолжээ. Өдгөө ирээдүй хойч үе болсон хүүхэд залууст чанартай сайн боловсрол эзэмшүүлж гэмээнэ улс орны ирээдүй гэрэлтэй, хөгжлийн гарц тэднээс харагдах учиртай. Энэ ч утгаараа ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, Монголын ирээдүй болсон залуусын сурч боловсрох гэгээн үйлсэд томоохон хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

Залуусыг дэмжин, тэдэнд эрдэмд шамдах урам зориг хайрлах нь ХААН Банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хамгийн бодитой ажлуудын нэг юм. ХААН Банк Сан 2007 оноос хойш өнөөг хүртэл “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг жил бүр 2 төрлөөр зарлан, тэтгэлэг олгож ирсэн бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нийт 1450 оюутанд 850 сая гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна. Сурах чин хүсэл эрмэлзэлтэй боловч орлого багатай өрхийн суралцагчдыг хамруулах зорилготой тус тэтгэлэгт хөтөлбөрт сурлагын амжилт, нийгмийн идэвх зэргийг голлох шалгуур үзүүлэлт болгодог. Тэтгэлэг хүртсэн нийт оюутнуудад зөвхөн мөнгөн тэтгэлэг олгоод зогсохгүй, бие хүн болж төлөвших, амьдрах ухаанд суралцах, нийгмийн идэвх оролцоог нь дэмжиж, туршлага хуримтлуулах зорилгоор ХААН Банкнаас зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд татан оролцуулж, төрөл бүрийн сургалтад хамруулах боломжоор хангадаг билээ.