ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТЭЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД 2021 ОНЫ 03-Р САРЫН 21-НИЙ 00:00 ЦАГААС ӨМНӨ ЦАХИМААР ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

КОВИД19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа 1000 гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний алба хаагчдыг түрээслээд өмчлөх, орон сууцны хөтөлбөрт хамруулж байгаа бөгөөд  хөтөлбөрт сонгогдож, эрх авсан алба хаагчидын зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт гаргасан.

Уг шийдвэртэй холбогдуулан эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтэй төрийн албан хаагчид цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдалд  байгууллага дээр ирж төвлөрөл үүсгэж байна. Тиймээс цаашид тухайн хүсэлтийг цаасаар хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

Та зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргахдаа:

  1. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх төлбөрийн үлдэгдэлгүй байхыг анхаарна уу!

  2. Доорх линкээр нэвтрэн орж хүсэлтээ илгээнэ үү.

                             Зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлт (google.com)

      3. Хамрагдах хугацаа (2021 оны 02-р сарын 01-ээс 2021 оны 07-р сарын 01-ний хооронд байх)

  1. Цахим хаягаар өргөдөл ирүүлсэн иргэд 99400714 мессеж илгээж хүсэлтээ баталгаажуулаарай.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 70006953 дугаарын утсанд холбогдон 2 товчийг дарж оператортай холбогдоорой. Тухайн асуудалтай холбогдуулан дуудлага хүлээн авах ачаалал ихсэж байгаа тул хүлээцтэй хандахыг та бүхнээсээ хүсэж байна. Бид алдсан дуудлагын хариуг 24 цагийн дотор эргэн холбогдож тайлбар, мэдээлэл өгөх болно.

 

Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна