ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-10-12                           

Тендер шалгаруулалтын нэр: “Улаанбаатар хотын орон сууцны эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн үнэ, тоо хэмжээ, түрээсийн орон сууцны өнөөгийн байдлыг тодорхойлох судалгаа”-ны зөвлөх үйлчилгээ

 

Тендер шалгаруулалтын дугаар: НОСК2018/06

1. Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь “Улаанбаатар хотын орон сууцны эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн үнэ, тоо хэмжээ, түрээсийн орон сууцны өнөөгийн байдлыг тодорхойлох судалгаа”-г гүйцэтгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээнд оролцохыг сонирхогчид дараах материалуудыг ирүүлнэ үү. Үүнд:

             1.   Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

2.   Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын санхүүгийн аудитаар баталгаажсан тайлан.

             3.   Татварын өр төлбөргүй талаарх тодорхойлолт.

4.   Сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн тендерт санал болгож үйлчилгээтэй ижил төстэй ажлын хийж гүйцэтгэсэн талаарх /5-аас доошгүй ажлын жагсаалт, гэрээний хуулбар хувь/ материал.

5.   Тухайн ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга, ажиллах багийн гишүүдийн товч намтар зэрэг болно.

4. Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх: Зөвшөөрнө.

5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

6. Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

7. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 10-р сарын 22-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ цахимаар 2018 оны 10-р сарын 23-ны өдрийн 17 цаг  30 минутын өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо , Чингисийн өргөн чөлөө-8, Экспресс таур, 206 тоот, Утас: 70006953 ,

Имэйл хаяг: info@nosk.ub.gov.mn

ТАНИЛЦ: 11 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөх замын хөдөлгөөний шинэ дүрэм БҮРЭН ЭХЭЭРЭЭ