Сөүл хотын иргэдийн төлөөлөгч, Хот байгуулалт, менежментийн хорооны дарга Ким Ин жэ болон “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн дарга Ким Сей Юн нар манай улсад албан айлчлал хийж байна

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК болон БНСУ-ын “Сөүлийн орон сууцны корпораци” нь 2016 оноос хамтын ажиллагаагаа эхэлсэн байдаг.

Хамтын ажиллагааны хүрээнд 2 талаас ажлын хэсэг байгуулан “Гэр хорооллын  дахин төлөвлөлт, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх” төслүүдтэй холбогдолтой судалгааны ажлыг хамтран гүйцэтгэж байгаа юм. Цаашид тус ажлын явцыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэх нэгж талбарууд болон дахин төлөвлөлтийн байршлуудтай танилцаж 2 талт уулзалтыг зохион байгууллаа.

Мөн “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн судалгааны багийн ажлын хэсэг нэг өдрийн турш “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д ажиллаж хамтран санал солилцлоо.

Төслийн нэгж талбартай танилцах бодит байдлын судалгаа хийх ажлын явцад Сөүл хотын иргэдийн төлөөлөгч, Хот байгуулалт, менежментийн хорооны дарга Ким Ин жэ: Нийслэл Улаанбаатар хотод “Түрээсийн орон сууцыг  хөгжүүлэх” чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Иргэд хямд өртөгтэй түрээсийн орон сууцанд хамрагдсанаар хуримтлал үүсгэх, амьдрах орчноо сайжруулах мөн залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан гээд нийгмийн бүхий л давхаргын иргэд орон сууцанд хамрагдах боломж нөхцөл бий болж  төслийн үр шимийг хүртэх иргэдийн тоо бодитойгоор нэмэгдэнэМөн дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхдээ газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдэд зориулсан түр суурьшуулах орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг хийх нь чухал юм гэдгийг онцоллоо.

Аз жаргалтай Улаанбаатар Сайн хөрш