Орон сууцны түлхүүр гардууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас иргэдэд олгох орон сууцны түлхүүрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гардуулан өглөө.  

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан” нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30% төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж байгаа юм.

Иргэдэд байрны түлхүүр гардуулж өгөх үеэрээ хотын дарга Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн удирдлагууд 2017 оноос эхлэн  агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх”, “нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгах”, “хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангах” гэх мэт олон ажлууд авч хэрэгжүүлжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү ажил энэ жил ч үргэлжлэх болно” гэдгийг хэллээ. Мөн зах зээл дээр борлуулагдаагүй орон сууцнуудыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорьж байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн өвөл яриад өнгөрөх бус жилийн дөрвөн улиралд ярьж, хэлэлцэх ёстой.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 м2-аас доошгүй байна гэж заасан. Эдгээр шаардлагуудаас гадна арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

 
Ажлын байрны зарлал