ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

 

“Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-аас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 168 дугаар тогтоолыг үндэслэн “Орлогод нийцсэн  орон сууцыг хөгжүүлэх” төсөл буюу төлөвлөгдөн батлагдсан 8 блок 768 айлын орон сууцны барилгын ажлын зураг боловсруулж, барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр  барьж ашиглалтад оруулах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулалтад урьж байна. 

БАГЦ

БАЙРШИЛ

1

ХУД-16

Хан-уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Спорт цогцолборын хойд талд байрлах 2.2 га 4 блок 384 айлын орон сууц

2

ХУД-16

Хан-уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Спорт цогцолборын хойд талд байрлах 2.2 га 4 блок 384 айлын орон сууц

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр багц тус бүрийг 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Капитрон банк “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-ийн 300 103 2233 тоот данс. /Компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр дугаар багц, мөнгө тушаасан дансыг тодорхой бичих/

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, цахим хувийг бэлтгэн 2018 оны 11 дүгээр сарын 23

 

-ны өдрийн 13.00 цаг  хүртэл “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-ийн байр 2 давхрын 207 тоотод хүлээн авна.

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга;

2. 2016, 2017 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт;

3. Татвар, нийгмийн даатгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон нийслэлийн шүүхийн нэгдсэн архиваас авсан тодорхойлолт;

4. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөөг сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт;

5. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл;

6. Хөрөнгө оруулагч байгаа бол хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгийн чадавхыг баталсан баталгааг; / Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/

7. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансанд байршуулсан мөнгөний хуулга, зээлжих эрх, банкны зээлийн баталгаа, бусад санхүүгийн эх үүсвэр/

 

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн

өргөн чөлөө 8, Экспресс цамхаг, 2 давхар 207 тоот

Утас/Факс: 976-70006953

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА