Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчимд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай” 144 дүгээр тогтоол батлагдсан.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын 5 га газарт 1100 айлын түрээсийн болон орлогод нийцсэн орон сууцны 10-12 давхар, 10 блок барилга, 1-2 давхар, 16 блок нам давхрын барилга, 250 хүүхдийн цэцэрлэгийн барилгын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.
Одоогоор тус төслийн талбарт гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд өнөөдөр “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн захирал Б.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс ажлын явцтай танилцлаа. Гүйцэтгэгчээр "Билгүүн Од констракшн“ ХХК ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 90 хувьтай байна.