НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН ЯАРМАГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР ОРЧМИЙН “ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

“Нийслэлийн орон сууцны корпораци” нь өнгөрсөн хугацаанд Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг боловсруулан батлуулж нийслэлд амьдарч буй бага, дунд орлоготой ард иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцыг нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууцны хороолол барьж байгуулах, түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зэрэг тодорхой ажлуудыг шат дараалалтайгаар хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн дагуу хэрэгжиж буй Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх  940 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн ажлын явцтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танилцаж хэрэгжилтийг шалгаж газар дээр нь ажиллаа.

Төслийн хүрээнд 12 давхар 6 блок орон сууцны  барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн бүтээн байгуулалт сүндэрлэх юм. Нийслэл хот хувийн хэвшлийнхэнтэй хамтран нийгмийн болон инженерийн дэд бүтцийг бүрэн хангасан орон сууцны хотхоны бүтээн байгуулалтын ажлыг үүгээр эхлүүлж байна. Энэхүү нийт 940 айлын орон сууцны төслийн 8 хувь нь түрээсийн орон сууц санд төвлөрөх бол 30 хувь нь орлогод нийцсэн орон сууцны зарчмаар, үлдсэн орон сууц нь тухайн төсөл хэрэгжүүлж байгаа компани зах зээлийн үнээр худалдан борлуулах юм. Төслийн гүйцэтгэгчээр “Дорнын их гэгээ” ХХК ажиллаж байна.

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр барилга угсралтын шав тавьсан бол одоогийн ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Нийслэлээс олгож өгсөн газар дээр хувийн байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр барилга бариад тодорхой хувийг нь нийслэлд өгч байгаа. Үлдсэн хувиа зах зээлийн зарчмаар зарах юм. Байрны 1 ам метр нь 1 сая 450 мянга байхаар компанитай гэрээ байгуулсан. Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг бүгдийг нь нэг дор байхаар төлөвлөсөн нь давуу тал болж байгаа” хэмээлээ.

                                                                  

МОРИНГИЙН ДАВААНД “ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛНЭ