Газраа орон сууцаар солих хөтөлбөрт хамрагдсан иргэд орон сууцандаа орлоо

Энэ хүнийг Дүгэрсүрэнгийн Мөнхнасан гэдэг. Тэрээр Архангай аймгийн уугуул бөгөөд 2005 онд Улаанбаатар хотод ирж Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороонд ирж суурьшсан. Энэ л газар амьдрал маань эхлэсэн одоо эхнэр 2 хүүгийн хамт ам бүл 4-үүлээ болсон гэдэгээ тэрээр хэлж байлаа. Мөнхнасангийнх энэ хашаандаа 15 жил амьдарсан, өрхийн бичил бизнес, үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд үндэсний уламжлал бүхий бэлэг дурсгалын сувинер жааз зэргийг хийдэг бол түүний гэргий Нарангэрэл гоёл чимэглэлийн зүйлсийг урлан Баянхошуунд байрлах худалдааны төвд лангуу түрээслэн худалдаалдаг байнаа. Тэд бол өрхийн амжиргаагаа дээшлүүлэхийн сацуу үндэсний өв уламжлалаа үргэлжлүүлж буй баялаг бүтээгчдийн нэг юм.

Харин одоо тэд амьдрах орчноо сайжруулан, нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин газраа орон сууцаар сольж Хотол төгс хэмээх Хулгана жилийн босгон дээр Буянт-Ухаа 2 хороололд 3 өрөө байранд орсон байна. Өөрсдийн өмч хөрөнгө, хөдөлмөрөө үнэлүүлж, Айл хөршөөрөө хамтдаа нэг хотхонд нэг байранд нүүн ирж төвхнөж байгаадаа сэтгэл хангалуун байна гэдэгээ Мөнхнасангийн гэр бүлийнхэн илэрхийлж байлаа. Мөн түүний бага хүү гудамныхаа найз нөхөдтэй хамтдаа нүүж ирсэн усанд явах, түлээ зөөх гэх мэт олон ажлуудаас чөлөөлөгдсөн, хамгийн гол нь цэвэр агаартай газар ирсэндээ баяртай байна гэдэгээ ч хэлж байлаа.     “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн зүгээс Улаанбаатар хотын Агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Газрыг орон сууцаар солих ажлыг санаачлан өнгөрөгч оны 11-р  сард эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд СХД-ийн 9-р хороонд 5,2 га газарт иргэд нэгдэн газраа чөлөөлж орон сууцанд хамрагдаж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд 85 нэгж талбарт 310 гаруй иргэд орон сууцаар хангагдаж 212 яндан бодитоор буурсан үзүүлэлттэй байна. Газраа орлон сууцаар сольсон иргэд өнгөрсөн Пүрэв гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөдз Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаас орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан билээ. 

Иргэдийн санал хүсэлтийг 3-р сарын 20-ныг хүртэл ЦАХИМААР хүлээн авна.