Иргэдийн материал хүлээн авах, орон сууцны сонголт,
бүртгэлийн явцад голлон лавласан асуултууд
АСУУЛТ? Орон сууц сонголт хийсэн иргэдийн хувьд:
- Гэрээгээ хэзээ байгуулах вэ?
- Сонгосон орон сууцны үнийн зөрүүг хэзээ төлөх вэ?
- 100 сая төгрөгөөс дээшээ бага зэрэг өсөх болов уу? Танайх эхэн үедээ 110 сая хүртэл гэж байсан, яг яах юм бол
- Гэрээг байгуулах үедээ сонгосон орон сууцаа өөр орон сууцаар сольж болох уу?
- Гэрээ байгуулаад түрээсийн үйл явцад төлбөрөө шахаж хугацаанаас өмнө гэрээгээ дуусгавар болгож болох уу?
- Сонгосон орон сууцны зөрүү төлбөрийг барилгын компанитай тохирч болох уу?
- Хэрэв хороогоор ороод шаардлага хангаагүй бол энэ хөтөлбөрөөс хасагдах уу?
ХАРИУЛТ: Орон сууц сонгосон иргэдийн хувьд
- Санхүүгийн зохицуулах хорооноос хянаж дуусаад зөвшөөрөгдсөн иргэд гэрээгээ байгуулна.
- Сонгосон орон сууцны зөрүү төлбөрийг гэрээ байгуулах үед НОСК-ийн дансанд байрлуулна.
- Бидэнд ирүүлсэн мэдээллээр журмандаа 100 хүртэлх сая төгрөгт багтаана гэсэн байна. 100-с дээш давсан үнийн дүнг та өөрөөс төлнө.
- Гэрээ байгуулах үед сонгосон орон сууцыг өөрчлөх боломжгүй. Сонгосон орон сууцнаас татгалзсан тохиолдолд манай зүгээс гэрээ байгуулахаас татгалзана. Учир нь таны сонгосон орон сууцанд зээл олгохоор зөвшөөрөл гарч ирж байгаа болохоор боломжгүй болно.
- Гэрээний төлбөрийн нөхөцлийн талаар гэрээ байгуулагдах үед мэдээлэл авах боломжтой.
- Төлбөр мөнгөний харилцаа зөвхөн манайхаар дамжуулж явагдана. Хэрэв гэрээ байгуулсны дараа манай байгууллагаас өөр этгээдтэй гэрээ байгуулсан орон сууцтай холбоотой төлбөр, мөнгө, тохиролцооны асуудал илэрвэл гэрээг шууд цуцлах үндэслэл болно.
- Энэ удаа хороогоор ороод шаардлага хангаагүй гээд хөтөлбөрөөс хасагдахгүй. Харин өөрийн орлогод нийцсэн орон сууцыг сонгох кв.м өөрчлөх, өөрийн болон өрхийн гишүүдийн өр төлбөрийг багасгах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх гэх мэт зүйлсийг хийгээд ахин хандах боломжтой.
АСУУЛТ? Орон сууц сонголт хийгээгүй иргэдийн хувьд:
- Би 07-р сарын 24-ны дотор орон сууцаа сонгоогүй бол энэ хөтөлбөрөөс хасагдах уу?
- Дараагийн орон сууцны сонголтын хугацаа хэзээ вэ? Хаанаас мэдээлэл авах вэ?
- Дараагийн орон сууцны сонголтын үед ахин материал бүрдүүлэх үү?
- Батламжийн хугацаа он дуустал хүчинтэй юу?
- Дараагийн багцад орон сууцны сонголт энэ удаагийн сонголтоос өсөх үү?
- Мэдээллийн санд чинь байгаа орон сууцнаас өөр орон сууц сонгож болох уу?
ХАРИУЛТ: Орон сууц сонголт хийгээгүй иргэдийн хувьд.
- 07-р сарын 24-ны дотор орон сууцны сонголт хийж амжаагүй бол санаа зовох зүйлгүй. Энэ удаад гэрээний 1-р ээлжийн ажил хийгдэж байгаа та орон сууцны захиалга хийгээгүй байна гээд энэ хөтөлбөрөөс хасагдаж байгаа юм биш. Ахин шинээр ашиглалтад орох орон сууцнууд ашиглалтад орохоор хүлээгдэж байгаа манай зүгээс ашиглалтад орсон даруйд нь орон сууцнуудыг мэдээлэлдээ хүлээж аваад та бүхэнд нэгдсэн журмаар мэдэгдэх болно.
- Дараагийн ээлжийн орон сууцнууд 9,10-р сараас эхлэх төлөвтэй байна. Бэлэн болох үед нь та бүгэдрүү энэ удаа залгаж мэдэгдсэнтэй адил утсаар залгаж мэдэгдэнэ.
- 2-р ээлжийн орон сууц сонгох иргэдээс тухайн үеийн Монгол банкны мэдээллийн сангаас мэдээлэл гаргуулж авна. өөр бусад материалыг шаардлагатай гэж үзвэл нэмэлтээр авч болно.
- Батламжийн хугацаа нь энэ оныг дуустал байна.
- Бид энэ тал дээр маш шаргуу ажиллаж байгаа, аль болох өргөн сонголттой байлгахыг л хичээх болно.
- Манай мэдээллийн санд байгаа орон сууцнаас өөр орон сууц сонгох бол тухайн сонголт хийж буй байгууллагаа манайд хүсэлтийг нь ирүүлэ ёстой, тэр ирсэн хүсэлтийнх нь дагуу шийдэх болно.