НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ!

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн зүгээс хэрэгжүүлж буй ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦ, ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД хамрагдах хүсэлтэй иргэд та бүхнийг орон сууцанд хамруулж өгнө, мэдээллийн санд оруулж өгнө, Буянт-Ухаа хороололд болон Ахмадын түрээслээд өмлөх байруудад хамруулна гэх зэргээр хэн нэгэн этгээд хандаж байвал энэ нь ямар ч нөхцөл боломжгүй зүйл гэдгийг анхаарна уу!

Манай байгууллага нь одоогоор эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд орон сууцанд хамрагдах албан хаагчдыг НОСК шалгаруулдаггүй гэдгийг мэдэгдэе.

Сүүлийн саруудад “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн нэр дээр цахим хуудас үүсгэх, түүгээрээ дамжуулан баталгаагүй худал мэдээлэл өгөх, байгууллагын ажилчдын дүрд тоглон итгэл үнэмшил төрүүлэхүйц яриагаар ятгах гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлэх, их хэмжээний мөнгө луйвардах гэмт хэргүүд удаа дараа гарч байна.

Тиймээс иргэд та бүхэн залилагчдаас өөрийгөө хамгаалж албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах, байгууллагын эрх бүхий мэдээллийн ажилчдаас ирж тодруулан нягтлахыг анхааруулж байна.

 

Ажлын байрны зар - Санхүүгийн ажилтан / Нягтлан бодогч