Нээлттэй бүртгэлийн нэр: “Ковид-19” цар тахлын голомтод ажиллаж байгаа Төрийн жинхэнэ болон тусгай албан хаагч, Нийслэлийн төр захиргааны үйлчилгээний болон ОНӨААТҮГ-ын албан хааг нарт зориулсан түрээслээд өмчлөх орон сууцыг өмчлүүлэх зорилгоор “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь зах зээл дээр ашиглалтад орсон орон сууцнуудаас өөрийн мэдээллийн санд нээлттэйгээр бүртгэн сонголтыг тухайн тухайн төрийн албан хаагчаар сонгуулах хүсэлтэй иргэн аж ахуй нэгжүүдийг урьж байна.
Санал болгох Орон сууцанд тавигдах шаардлага:
Ø Ашиглалтад орсон шинэ орон сууц болон 2020 оны 12 сарын 31 өдрийн байдлаар улсын комисс хүлээн авах боломжтой орон сууц
Ø Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийн үүрэг хүлээгээгүй.
Ø Банк, банк бус бусад барьцаалан зээлдүүлэх газар тухайн орон сууцны барьцаалаагүй байх.
Ø Батлагдсан зургийн дагуу баригдсан.
Ø Барилга орон сууц нь чанар стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх.
Ø Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх болон бусад хөнгөлөлтийг үзүүлэх боломжтой байх.
Ø Барилга орон сууц нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг шийдвэрлэсэн байх.
Ø Дээрх шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор дараах материалыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр болон цахимаар хандаж ирүүлнэ үү.
Үүнд:
Төсөлд хамрагдах албан хүсэлт-Санал болгож буй барилга, орон сууцны танилцуулга, мэдээ мэдээлэл/Байршил, гадаад орчны зураг, санал болгож буй орон сууцны дотоод зохион байгуулалтын зураг, талбай, үнэ, санал болгох нөхцөл/
Хаяг: Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Экспресс цамхаг
2 давхар, 206 тоот Утас: 7000-6953
“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХК