ЦАР ТАХЛЫН ГАЛЫН ШУГАМАНД АЖИЛЛАЖ БУЙ НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-УУД ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО

Нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажилласан нийслэлийн үйлчилгээний байгууллагуудын 2020 оны “Хөдөлмөрийн аварга” болон салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим ажилтан, албан хаагч гээд нийт таван хүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ хэлбэрийн орон сууцанд орох батламжийг олгосон билээ.

Харин өнөөдөр дээрх ажилтан, албан хаагчдад орон сууцных нь түлхүүрийг гардуулан өглөө.

Нийслэлийн 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарч ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ орон сууцанд хамрагдаж буй:

✅Нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагч Батбаярын Үнэнмөнх,

✅Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хог тээврийн автомашины жолооч Осорын Самданцэрэн,

✅Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч Батдэлгэрийн Баярхүү

✅Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Шийнэнгийн Бямбасүрэн,

✅Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Төмөрийн Батцэцэг нартаа халуун баяр хүргэе!

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо