СЭРЭМЖЛҮҮЛЭГ

НОСК-ХК-ийн зарласан төсөл хөтөлбөрүүд дээр Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Төрийн орон сууц”, “Буянт-Ухаа-2” хороолд 2-3 өрөө орон сууцанд түрээслээд өмчлөх хөтөлбөрт бүртгэл, дараалалгүй оруулж өгнө хэмээн иргэдийг хуурч, нотариатаар зээлийн гэрээ хийж итгэл төрүүлэх замаар, баримт бичиг хуурамчаар үйлдэн ард иргэдийг залилан их хэмжээний эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулсан залилангийн хэрэг гарч байгаа тул үйлчлүүлэгч та бүхэн үнэн бодит мэдээлэлд тулгуурлан, мэдээллийн эх сурвалжийг сайн нягталж байхыг анхааруулж байна.

Зарлагдаж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаарх үнэн зөв мэдээллийг манай албан ёсны сайт болон facebook хуудаснаас лавлах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ТАНИЛЦУУЛГА