МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА.
БЗД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа 5 блок бүхий 350 айлын орон сууцны явцыг Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэнд холбогдох газруудын дарга нар танилцлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар “Баганат өргөө” ХХК ажиллаж байгаа бөгөөд нийт газар чөлөөлөлтөд 39 га талбайг чөлөөлөн одоогийн байдлаар 220 айл орон сууцаа хүлээн авч, газраа чөлөөлөн түр орон сууцанд амьдарч байгаа 50 айл байна.
Бүрэн цутгамал 350 айлын орон сууцыг 2021 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.