НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР “ЦАЙЗ ЭКО ХОТХОН”-Ы ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19-р хороонд иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах " Цайз эко хотхон төсөл " 5 айлын 1958м2 газрыг чөлөөлж орлогод нийцсэн ногоон 20 айлын орон сууцны төслийг танилцууллаа. Уг 20 айлын орон сууцны загвар төслийг ХБНГУ-ын Техник хамтын ажиллагааны “GIZ”-ийн Азийн хотуудын NEXUS төсөл, НОСК, Ариг банк, "Эрэл" ХХК болон Цайз газрын эздийн эко хотхон ТББ-ын хамтарсан таван талт санамж бичгийг байгуулж 20 айлын загвар төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.