“АЛДВАЛ ГАЛДАНА” ой хээр, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх аян эхэллээ.

Манай улсын газар нутгийн 8 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг. Ойн түймрийн улмаас энэ хувь хэмжээ жил ирэх тусам хорогдсоор байна.2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Экологийн Цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар “АЛДВАЛ  ГАЛДАНА “ ой хээр, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх аяныг хамтран зохион байгуулж байна.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд  та дараах зөвлөмжүүдийг анхаарна уу:

  • Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Орон Сууцны Корпорациас анхааруулж байна.
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!