ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ХОЙШЛУУЛАХ НЭМЭЛТ ХҮСЭЛТ ГАРГАХ АЛБАН ХААГЧДЫН АНХААРАЛД:

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт сунгагдсантай холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл төлбөр хойшлуулах хүсэлтийг өмнө нь манай байгууллагын зүгээс авч 700 орчим хүний хүсэлтийг шийдвэрлэн төлбөрийг хойшлуулаад байна.
Энэхүү хойшлуулалтын хугацаанд төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй үлдсэн 440 иргэдийн төлбөр хойшлуулалтыг 2022 оныг дуустал хойшлуулах нэмэлт хүсэлтийг авч байна. 
Иймд та зээлийн эргэн төлөлтөө 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хойшлуулах бол 2022 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл https://rb.gy/f2ogcm  форумын линк бөглөн ирүүлнэ үү. Үүнд: 
1.     Та төлбөр хойшлуулах хүсэлт гаргах өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй байх;
2.    Энэ хугацаанд төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй бол зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу төлөх;.
3.    Хойшлуулалтад хамрагдах хугацаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 6 сарын төлбөрийг хойшлуулах ба 2022 оны 04, 05, 06 дугаар сарын төлбөрийг хуваарийн дагуу төлнө;
4.    Төлбөр хойшлолтод орон сууц болон амь насны даатгал хойшлогдохгүй болохыг тус тус анхаарна уу.

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн тохижилтын ажлыг иргэдэд нээлттэй танилцуулна