Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн талаарх иргэдийн саналыг сонслоо

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн талаарх иргэдийн саналыг сонслоо

Нийслэлийн удирдлагуудын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар өнөөдөр НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт иргэдтэй уулзлаа. Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Манба дацан хийд орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу барих барилгын ажил удааширснаас 85 өрхийн 600 гаруй иргэн есөн жилийн турш хүлээж байгаа тухай тус дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Магван мэдээлж, яаралтай иргэдэд ээлтэй шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргын орлогчоос хүссэн юм. Тус уулзалтад Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, Хот байгуулалт, хөгжлийн газрын Орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Шижирбаяр, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан нар оролцож, иргэдийн асуултад хариулт өглөө.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ХОЙШЛУУЛАХ НЭМЭЛТ ХҮСЭЛТ ГАРГАХ АЛБАН ХААГЧДЫН АНХААРАЛД: