АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГУУДЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨНД “НОСК” ХК ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА.

УРИЛГА

 

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-тай хамтран ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган дахин барилгажуулах төслүүд дээр хамтран ажиллах гэрээний үндсэн дээр түлхүүр гардуулах нөхцөлтэй /ажлын зураг, барилга угсралт/ орон сууцны цогц хотхон, хорооллын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх хөрөнгө оруулагч иргэн аж ахуй нэгжүүдийг хамтран ажиллахыг урьж байна.

Байршил: Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо /2 байршилд/, Сүхбаатар дүүрэг 10-р хороо, Баянзүрх дүүрэг 10-р хороо;

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй иргэн, хуулийн этгээд хавсралт дахь төслийн холбогдох мэдээлэлтэй танилцаж төсөл хэрэгжүүлэхийг сонирхсон байршилд хамтран ажиллах тухай хүсэлт, танилцуулга болон бусад саналаа  ирүүлэх.

Хоёр. Урилгын дагуу хамтран төсөл хэрэгжүүлэхийг сонирхсон этгээд албан хүсэлт холбогдох бусад саналыг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цаг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн байр болох “Pro One” оффисын 18 давхрын 1801 тоотод хүлээн авна.

Хамтран төсөл хэрэгжүүлэхийг сонирхсон иргэн, хуулийн этгээд дор дурдсан баримт бичиг, нийтлэг материалуудыг ирүүлнэ. Үүнд:

  1. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төсөл хамтран хэрэгжүүлэх тухай хүсэлт холбогдох бусад санал, хуулийн этгээд бол компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга;
  2. Аль байршилд хамтран төсөл хэрэгжүүлэх тухай санал, төсөл хэрэгжүүлэх ерөнхий аргачлал, төлөвлөгөө;
  3. Хөрөнгө оруулагч бол урьд өмнө хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, төслийн туршлага түүнтэй холбогдох бусад ерөнхий мэдээлэл, танилцуулга;
  4. Төслийн санхүүгийн эх үүсвэр, санхүүжилтийн үе шатны ерөнхий санал, танилцуулга /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх тухай ерөнхий санал/;
  5. Гадаадын иргэн, хуулийн этгээд оролцох бол холбогдох материалыг монгол хэл дээр ирүүлнэ.

image

image

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, Ногоон нуурын гудамж, “Pro one” оффисын байр 18 давхарт

Утас: 976-70006953,88103352

СБД 10 ДУГААР ХОРОО 1, 2, 3, 4, 6, 9, 10 ДУГААР БАЙРНУУДЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЭСКИЗ /татах/

БЗД 10 ДУГААР ХОРОО ХАА 27 ДУГААР БАЙРНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН А ДААЛГАВАР /татах/

БЗД 10 ДУГААР ХОРОО ХАА 27 ДУГААР БАЙРНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГАЛЖИЛТЫН АЖЛЫН ДААЛГАВАР /татах/ 

БЗД 10 ДУГААР ХОРОО ХАА 27 ДУГААР БАЙРНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЭСКИЗ /татах/ 

СБД 10 ДУГААР ХОРОО 1, 2, 3, 4, 6, 9, 10 ДУГААР БАЙРНУУДЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГАЛЖИЛТЫН АЖЛЫН ДААЛГАВАР /татах/

СХД 19 ДҮГЭЭР ХОРОО 1-48, 2-48, 4-48, ДУГААР БАЙРНУУДЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГАЛЖИЛТЫН АЖЛЫН ДААЛГАВАР /татах/

СХД 19 ДҮГЭЭР ХОРОО 1-48, 2-48, 4-48, ДУГААР БАЙРНУУДЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЭСКИЗ /татах/

СХД 19 ДҮГЭЭР ХОРОО 3-20 ДУГААР БАЙРНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЭСКИЗ /татах/

СХД 19 ДҮГЭЭР ХОРОО 3-20 ДУГААР БАЙРНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГАЛЖИЛТЫН АЖЛЫН ДААЛГАВАР /татах/

СХД 19 ДҮГЭЭР ХОРОО 1-48, 2-48, 4-48, ДУГААР БАЙРНУУДЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН А ДААЛГАВАР /татах/

СБД 10 ДУГААР ХОРОО 1, 2, 3, 4, 6, 9, 10 ДУГААР БАЙРНУУДЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН А ДААЛГАВАР /татах/

СХД 19 ДҮГЭЭР ХОРОО 3-20 ДУГААР БАЙРНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН А ДААЛГАВАР /татах/

ХУД 10 ДУГААР ХОРОО 34, 35 ДУГААР БАЙРНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН А ДААЛГАВАР /татах/

ХУД 10 ДУГААР ХОРОО 34, 35 ДУГААР БАЙРНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЭСКИЗ /татах/

 

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх төслийг эрчимжүүлэхээр ажиллаж байна