“Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-аас төслийн байршлуудад 100 хувь өөрийн хөрөнгөөр хамтран /ажлын зураг, барилга угсралт/ орон сууцны цогц хотхон, хорооллын бүтээн байгуулалтыг хийж борлуулах хөрөнгө оруулагч иргэн аж ахуй нэгжүүдийг хамтран ажиллахыг урьж байна.
Байршил:
- Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруунсалаа орчимд байрлах 6.25 га талбай
- Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны орчимд байрлах 10 га талбай
Нэг. Сонирхож буй хөрөнгө оруулагч этгээд нь тус төсөлд оролцож, урилгад заагдсан баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 100,000 (зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.
Төлбөрийн данс: “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-ийн Капитрон банкны 300 103 2233 тоот харилцах данс. /Компанийн нэр, төслийн баримт бичгийн дугаарыг гүйлгээний утган дээр тодорхой бичих/
Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-ийн байр 18 давхрын 1808 тоотод хүлээн авна. Тус өдрийн 13:30 цагт сонгон шалгаруулалтад оролцогчдод мэдээллийг нээлттэй зарлах болно.
Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлбэл зохино. Үүнд:
- Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга;
- 2019, 2020, 2021 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт;
- Татвар, нийгмийн даатгал болон нийслэлийн шүүхийн нэгдсэн архиваас авсан тодорхойлолт;
- Нотариатаар баталгаажуулсан түншлэлийн гэрээ /хэрэв 2 ба түүнээс дээш аж ахуйн нэгж хамтарч түншлэл хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол ирүүлэх/;
- Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөөг сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт;
- Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл;
- Хөрөнгө оруулагч байгаа бол хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгийн чадавхыг баталсан баталгааг;
- Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг/;
- Саналыг цахим хуулбарыг PDF хэлбэрээр буулгаж ирүүлэх;
- Гадаадын хуулийн этгээд оролцох бол материалаа монгол хэл дээр ирүүлнэ.
ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, Ногоон нуурын гудамж, Pro one оффисын байр 18 давхарт
Вэб хаяг: nosk.ub.gov@gmail.com
Утас/Факс: (976) 7000-6953, (976) 99579947