“НОСК” ХК-НЫ АЖИЛЧИН АЛБАН ХААГЧИД МОД ТАРИЛАА

Нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн “Ногоон орчин-Эрүүл амьдрал” аяны хүрээнд 2022 оны 05 сарын 15-ны өдөр НОСК-ийн харъяны орон сууцнуудынхаа орчинд 5 төрлийн 150 ширхэг мод шинээр тарьж, өмнөх жилүүдэд тарьсан модоо усалж, арчилж, тордлоо.

Энэхүү үйл ажиллагаанд “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн удирдлагууд болон ажилчид, албан хаагчид оролцсон юм.

Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Тиймээс манай байгууллагын зүгээс мод тарих ажилд бүх нийтээрээ идэвхтэй оролцохыг уриалж байна.

Үндэс бүхэн соёолж, Ургамал бүхэн нахиалах болтугай

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2073 гарааш буулгаад байна