Өнөөдөр Нийслэлийн Орон Сууцны Корпорацид БНСУ-ын Орон сууцны барилгачдын холбоо болон Солонгосын Орон сууцны институтийн зочид, төлөөлөгчид айлчиллаа. Тус айлчлалын үеэр НОСК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Солонгосын Орон сууц барилагчдын холбооны дарга Парк Жэй Хонг нар Улаанбаатар хотын орон сууцны бодлого болон ирээдүйн хотжилт, орон сууцны хөгжлийн төслүүдэд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.