СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Захиалагч: “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК
Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1074 дүгээр захирамжийг үндэслэн Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 24, 25, 29, 30 дугаар орон сууцны байруудыг буулган шинээр барих барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.
Нэг: Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 100,000 (нэг зуун мянга) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.
Төлбөрийн данс: “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, Капитрон банк 300 103 2233 тоот харилцах данс. /Компанийн нэр, төслийн баримт бичгийн дугаарыг гүйлгээний утган дээр тодорхой бичих/
Хоёр: Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын материал авсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2023 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 16.00 цагаас өмнө “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ын байранд хүлээлгэн өгнө. Тус өдрийн 16:30 цагт сонирхогчид, оролцогчдыг оролцуулан сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг нээлттэй зарлана.
Гурав: Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
2. 2021, 2022 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
3. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт, НД-7, НД-8 тайлан сүүлийн гурван сар
4. Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
5. Нотариатаар баталгаажуулсан түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж хамтарч түншлэл хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/
6. Барилгажилтын төсөл
7. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
8. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
9. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
10. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/
ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо,
Үндсэн хуулийн гудамж, Голомт хотхон, 3 давхар.
Утас: 96225678, 70006953 /ажлын цагаар/
Вэб сайт: www.nosk.ub.gov.mn