Хувийн хэвшлийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэгчийг сонгож батламжиллаа

    Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай буюу Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын 27 дугаар орон сууцыг буулгаж шинээр барилгын төслийг “Мөнгөн цахиурт” ХХК хэрэгжүүлэхээр шалгарсан. Тус компанид “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК батламжаа гардууллаа. Тэд төслийн ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай гүйцэтгэхийг захилаа.  

АШИГЛАЛТЫН  ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙГ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.