“БУЯНТ-УХАА 972” АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

"Буянт-Ухаа – 2 " "Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор "Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам" батлагдсан. Дээрх журмын дагуу цахим бүртгэл 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ныг хүртэл явагдсан бөгөөд бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан байна.

Ингээд цахим бүртгэлд хамрагдсан иргэдийг сонгон шалгаруулах ажил буюу эрэмбэлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс зохион байгуулж 08 дугаар сарын 13-ны өдөр "НОСК" өөрийн цахим хуудсандаа бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийн дагуу ил тодоор байршуулсан. Үүний дараа 08 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан эхний шатанд тэнцсэн иргэдийн цаасан материалыг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл тэнцсэн иргэд нь анкетаар өгсөн мэдээллээ цаасаар ирүүлэн баталгаажуулж байгаа юм.

Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүн цаасаар ирүүлсэн материалыг хүлээн авч нягтлан шалгах ажлыг зохион байгуулж дууссан ба “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-иас ангилал тус бүрийн эхний шатанд тэнцсэн иргэдтэй нэг бүрчлэн уулзаж нэмэлт шаардлагатай материалуудыг хүлээн авч гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Харин шалгалтын явцад санаатай болон санамсаргүйгээр анкетын мэдээллээ худал бөглөсөн /жнь: ажилласан жил 34 гэсэн боловч цаасан материалаар батлагдаагүй/ өөрийн өмчлөлийн орон сууцтай гэх мэт журмын шаардлага хангаагүй нийт 135 иргэнийг сонгон шалгаруулалтаас хасах шийдвэрийг гаргасан. /Ангилал тус бүрт хасагдсан иргэдийн тоог доор орууллаа/

“Залуу гэр бүл” ангилалд: Энгийн түрээс 19 иргэн,

                                           Түрээслээд өмчлөх – 12 иргэн  

“Төрийн албан хаагч” ангилалд: Энгийн түрээс 25 иргэн,

                                                     Түрээслээд өмчлөх – 18 иргэн  

“Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч” ангилалд:

                                           Энгийн түрээс 16 иргэн,

                                           Түрээслээд өмчлөх – 16 иргэн  

“18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл” ангилалд:

                                           Энгийн түрээс  4 иргэн,

                                           Түрээслээд өмчлөх – 3 иргэн  

“Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд:

                                           Энгийн түрээс 1 иргэн,

                                           Түрээслээд өмчлөх – 2 иргэн   

“Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд:

                                            Энгийн түрээс 9 иргэн,

                                           Түрээслээд өмчлөх – 7 иргэн  

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд:

                                           Энгийн түрээс 2 иргэн,

                                           Түрээслээд өмчлөх – 1 иргэн  

Тиймээс эрэмбийн дараа жагссан иргэд буюу ангилал тус бүрээс нийт 135 иргэн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Мишээл салбарт хандан цаасан материалаа энэ сарын 27-ны өдрийг дуустал хүлээлгэн өгнө үү.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН ЯАРМАГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР ОРЧМИЙН “ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА