“BUILD MONGOLIA 2023” үзэсгэлэн 2023 оны 04 сарын 19-нээс 22-ний өдрүүдэд Steppe arena буюу Мөсөн өргөөд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр албан ёсны нээлтээ хийсэн тус арга хэмжээ Барилгын форумаар эхэлсэн ба тус арга хэмжээнд "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК оролцлоо.
Барилгын салбарын эрэлт хэрэгцээ, шинэлэг техник технологийн мэдээллийг солилцохоос гадна гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг нэмэгдүүлэх зорилготой үзэсгэлэнд “НОСК ХК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй орон сууцны төсөл, хөтөлбөр” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлгийг амжилттай өрнүүлэн ажиллалаа.