"АЗИЙН ХОТУУДЫН ОРОН СУУЦНЫ IV ФОРУМ"-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах  орчин нөхцлийг бүрдүүлсэн түрээсийн болон орлогод нийцсэн орон сууцаар хангах эрхэм зорилгын тээн үйл ажиллагаагаа явуулж байна.

Азийн орон сууцны форумыг анх 2016 онд БНСУ-ын Сөүл хотын орон сууц, олон нийтийн корпораци”-иас санаачлан зохион байгуулж байсан бөгөөд дөрөв дэхь удаагийн форумыг “Нийслэлийн орон сууцны корпораци”-иас Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор энэ удаагийн Форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Форумд Азийн 6 орны орон сууцны байгууллагын төлөөллүүд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд хувийн хэвшлийнхэн болон иргэдийн төлөөлөл оролцож хотуудын нийтийн орон сууцыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон сууцны ашиглалтыг сайжруулах Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцож байгаа юм.

  Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх боломж ба хэрэгцээ шаардлагын хүрээнд Халамжийн орон сууц түрээсийн орон сууцны чиглэлээр 100 гаруй жилийн туршлагатай зочин орноор оролцож буй Франц улсын Парис хотын орон сууцны байгууллагаас хуучин цэргийн ангийн барилга байгууламжийг халамжийн орон сууц болгон ашиглах боломжийн талаар ярих бол БНХАУ-н Бээжин хотын орон сууцны байгууллага Түрээслээд өмчлөх загвар болон орон сууцны хамгааллын бодлого талаар Тайландын Вант улсаас Бангкок хотын төлөөллүүд иргэдийн оролцоонд тулгуурласан илтгэлүүдийг тавих юм.

       

Нийслэл Улаанбаатар хотын хамгийн сэтгэл түгшээсэн асуудал бол агаарын болон хөрсний бохирдол. Асуудлыг нэг дор өргөс авах мэт арилгах боломжгүй ч орон сууцжуулах ажлыг эрчимтэй явуулж байж шийдлийн ард гарах учиртай.

     Дэлхийн өндөр хөгжилтэй олон хотууд ч энэ асуудлыг тойрч биш дайрч гарсан. Жнь: Жараадхан жилийн өмнө дайны хөлд бүрэн сүйрсэн БНСУ өнөөдөр хөгжлийнхөө төвшингөөр дэлхийд эхний аравт бичигдэж 17 дагуул хаяа хотуудыг сүндэрлүүлж чадсан байна. Тайланд улс иргэдээ орон сууцжуулсан туршлагыг харахад бодлого чиглэлийн хувьд манай улстай нэлээд дөхөм. Тиймээс манайд хэрэгжүүлж эхэлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг тус улсаас шууд харж болох юм.

Бид өнгөрсөн хугацаанд Дэлхийн томоохон хотуудын тэр дундаа уур амьсгалын хувьд ижил төстэй азийн хотуудын орон сууцжуулах туршлагыг судалж хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Мөн нийслэл Улаанбаатар хотын орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг улирал тутам шинэчлэн гаргаж орон сууцны нэгдсэн мэдээллийн санг байгуулан орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг шилэн цахим байдлаар бүртгэлжүүлэн ажиллаж байна.

 

 

 

 

“БУЯНТ-УХАА 972” АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА